Кастинг гэдэг нь "тодорхой төрлийн телевизийн шоу, кино, сурталчилгаа, жүжгийн дүрд тохирох жүжигчдийг сонгох үйл явцыг" ойлгодог.

SUPER INNOVATIV (2).png

Томоохон кино компани, продакшинд хамгийн чухал хэсэг болох чадварлаг, мэргэжлийн хүний нөөц буюу уран бүтээлчид шаардлагатай болдог. Тухайн дүрийг амьлуулах, найруулагч, зохиолчийн өнгө аяс, хүсэл зоригийг бодит болгож чадах уран бүтээлийг олох, сонгох энэ чухал үүргийг Casting directors буюу кастинг найруулагч гүйцэтгэдэг. 

Кастинг найруулагч нь дараах ажил үүргийг гүйцэтгэдэг. Үүнд 

1. Уран бүтээлчдийг хайх -  Уран бүтээлийн төрөл, жанраас хамааран сонгон шалгаруулалтад оролцох боломжтой уран бүтээлчид, компаниудтай холбоо тогтоох, мэдээлэл хүргэх 

2. Шалгаруулалт хийх - Сонгон шалгаруулалт явуулахаасаа өмнө жүжигчдийн дүрд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах, урьдчилсан видео танилцуулага, мэдээлэлтэй танилцан, эхний шатны сонгон шалгаруулалтанд оролцох уран бүтээлчдийг сонгоно. 

3. Уран бүтээлчдийг таниулах, сурталчлах - Уран бүтээлийн төрлөөс хамааран шаардлагатай маркетингийг хийх, үйл ажиллагаанд оруулцуулах 

4. Боловсрол, сургалт - Дан ганц академик боловсролоос гадна тухайн бүтээл, дүрийн онцлог, мөн чанарыг ойлгох, илүү чадварлагаар бүтээхэд шаардлагатай сургалт, мэдээлэл олгох зэрэг үйл ажиллагаануудыг бие даан гүйцэтгэдэг.